Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэв

УИХ-ын даргын өнгөрсөн онд гаргасан захирамжаар “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нараар ахлуулан нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэв
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын даргын өнгөрсөн онд гаргасан захирамжаар “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нараар ахлуулан нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Харин ажлын дэд хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгалиар ахлуулж, бүх яамны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нарыг оролцуулан байгуулсан байна.

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсгээс эрхлэн “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого-2015-2040” төслийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, ажлын дэд хэсгийн ахлагч Б.Энхбайгаль Ажлын дэд хэсэг 2014 оны тавдугаар сараас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулах ажлыг эхэлж, төслийг боловсруулах явцад Арабын нэгдсэн Эмират, Ямайка, Израйль, Индонези, Брунди, Уганда, Гвиней, Танзани, Катар зэрэг эдийн засаг, хүрээлэн буй орчин, соёлын хувьд ялгаатай, хөгжлийн янз бүрийн түвшинтэй улс орнуудын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг харьцуулсан шинжилгээ хийсэн. Түүнчлэн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн үнэлгээг хэрхэн хийсэн талаарх судалгааны арга, хамарсан хүрээ, 2040 он хүртэлх хугацаанд Монгол Улсын хөгжилд нөлөөтэй гадаад орчны хүчин зүйлс, тулгарч болзошгүй эрсдэл, эерэг өөрчлөлт, боломжуудыг тодорхойлсон талаар танилцуулсан юм.

Ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд бодлогын баримт бичгийн төслийн талаар мэдээллийн өгөгдлийн сан бүрдүүлж, багийн хэлэлцүүлгийг 30 удаа, дотоод хэлэлцүүлгийг 50 гаруй удаа зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт оролцогчид ажлын дэд хэсгээс боловсруулсан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Хуваалцах