Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дахин А статусаар магадлан итгэмжлэгдлээ

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооноос 2014 оны аравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд явуулсан магадлан итгэмжлэлийн шалгаруулалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг А статусаар магадлан итгэмжлэхээр болсоноо мэдэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дахин А статусаар магадлан итгэмжлэгдлээ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дахин А статусаар магадлан итгэмжлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооноос 2014 оны аравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд явуулсан магадлан итгэмжлэлийн шалгаруулалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг А статусаар магадлан итгэмжлэхээр болсоноо мэдэгдсэн байна.

Ингэснээр ХЭҮК нь гурав дахь удаагаа "А" статустайгаар Парисын Зарчимд бүрэн нийцсэн хүний эрхийн үндэсний байгууллага болохоо баталгаажуулав. ХЭҮБ-уудын Олон Улсын Зохицуулах хороо нь 99 гишүүн байгууллагатай, 5 жил тутамд гишүүдийг магадлан итгэмжлэлд оруулж, А, B, С ангиллаар үнэлдэг. А буюу нэгдүгээр зэрэглэлийн статустай хүний эрхийн үндэсний байгууллага нь ОУЗХ-ны албан ёсны шийдвэрүүдийг гаргахад оролцох, санал өгөх бүрэн эрхтэй.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2003 онд тус байгууллагад гишүүнчлэлтэй болж, 2003, 2008 онуудад магадлан итгэмжлэгдэж, А статусыг авч байсан удаатай.

Тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор ХЭҮК-ын гадаад хамтын ажиллагааны цар хүрээ дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулж буй хүний эрхийн үндэсний байгууллагуудын хэмжээнд өргөжин тэлж, Комиссын чадавх олон улсын хэмжээнд хүрэхэд ач холбогдолтой алхам болох юм. Тодруулбал, бусад гишүүн байгууллагуудын дунд хүлээн зөвшөөрөгдөн харилцан туршлага солилцох, хүний эрхийн зөрчлийг арилгах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг улс хоорондын болон бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтран зохион байгуулах зэрэг боломж нээгддэг байна. Мөн гишүүн үндэсний байгууллагын боловсон хүчин, ур чадварын хувьд бэхжихэд Олон Улсын Зохицуулах Хорооны хүрээнд явуулж байгаа ажил ихээхэн ач холбогдолтой юм.

Хуваалцах