Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын манлай уяач Д.Даш агсны алдарт Молор хонгор азарга дуутай болжээ

1982-1987 онд төрийн баяр цэнгэл наадамд зургаан удаа айрагдсан суут хурдан хүлгүүдийн нэг байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын манлай уяач Д.Даш агсны алдарт Молор хонгор азарга дуутай болжээ
Монгол Улсын манлай уяач Д.Даш агсны алдарт Молор хонгор азарга дуутай болжээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын анхны 11 манлай уяачийн нэг Д.Даш агсны алдарт Молор хонгор азарганд зориулсан дуу үзэгч, сонсогчдын хүртээл боллоо.

Уг дууны продюсероор манлай уяачын ач хүү, "Молор хонгор" гал уяаны ахлагч, аймгийн алдарт уяач Э.Энхбаяр ажилласан бол шүлгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Баянмөнх бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр аялгуу оруулж, ДБЭТ-ын гоцлооч, соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Эрдэнэ-Очир дуулсан байна.

1982-1987 онд төрийн баяр цэнгэл наадамд зургаан удаа айрагдсан суут хурдан хүлгүүдийн нэг байв.

Клипны зураг авалтыг "Молор хонгор" гал уяа буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Мухар булаг хэмээх газарт хийжээ.

Хуваалцах