Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг “Тэргүүний Залуу” цол тэмдгээр шагнагдлаа

Ази, Номхон далайн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн 2014 оны арваннэгдүгээр сарын 4-5 өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг “Тэргүүний Залуу” цол тэмдгээр шагнагдлаа
Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг “Тэргүүний Залуу” цол тэмдгээр шагнагдлаа. Зураг: МҮОНРТ

Ази, Номхон далайн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн 2014 оны арваннэгдүгээр сарын 4-5 өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо боллоо. Тус тэмцээнд 13 орны 300 гаруй оролцогч ур чадвараа сорьсон юм. Уг тэмцээнд “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын “Болор” салоны захирал Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг оролцсон бөгөөд тэрээр эмэгтэй үсний чөлөөт загварын төрөлд 2-р байр, creative будагтай үсний загварын төрөлд 3-р байр тус тус эзэлж Монголын үсчин гоо засалчдын ур чадвар ямар түвшинд хүрснийг энэхүү амжилтаараа харуулж чадлаа. Түүний энэхүү амжилтыг үнэлэн салбартаа манлайлагч, тэргүүний залууст олгогддог Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний Залуу” цол тэмдгээр шагналаа.

Хуваалцах