Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын начин Л.Лха-Очир түрүүллээ

Мөн үндэсний сурын болон шагайн харвааны тамирчид өрсөлдөж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын начин Л.Лха-Очир түрүүллээ
Монгол Улсын начин Л.Лха-Очир түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан Хүй долоон худагт болж, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Монгол Улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Монгол Улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Батөлзий, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгарлаа. Энэ үеэр үндэсний сурын болон шагайн харвааны тэмцээн болж байна.

Хуваалцах