Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний улирлын мэдээ
Монгол Улсын Үндэсний Статисткийн Хороонос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний улирлын мэдээг гаргажээ. Тус мэдээнээс харахад, Улсын хэмжээнд 2017 оны эхний улиралд 16542 эх амаржиж,
Мэдээллийн алба

Монгол Улсын Үндэсний Статисткийн Хороонос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний улирлын мэдээг гаргажээ. Тус мэдээнээс үзэхэд, Улсын хэмжээнд 2017 оны эхний улиралд 16542 эх амаржиж, 16642 хүүхэд төрж, мөн нас баралт 3897 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2501-ээр, төрсөн хүүхэд 2499 -өөр, нас баралт 249 -өөр өмнөх оны мөн үеэс буурчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 3 дугаар сарын эцэст 47.6 мянга болж, 34.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.2 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа гэсэн тоо гарчээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1.0 мянган хүнээр буурч, өмнөх сараас 311 хүнээр өсч 34.4 мянга болсны 17.8 мянга нь эмэгтэйчүүд байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний улиралд 484.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 82.2 тэрбум төгрөг, зарлага 450.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.4 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.
Эдгээр болон бусад дүн мэдээний дэлгэрэнгүйг хүргэж байна.


















