Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ой өнөөдөр тохиож байна
Нийслэл хот 1778 онд Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө буюу Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт төвхнөх хүртлээ 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэллэж байсан удаатай.
Мэдээллийн алба

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ой, Монгол Улсад авто замын салбар үүсгэн байгуулагдсаны 92 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө Өндөр гэгээн Занабазарыг Бурхны шашны тэргүүнд өргөмжилж “Өргөө” шар бүсийн ордыг байгуулж өгснөөр өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй.
Нийслэл хот 1778 онд Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө буюу Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт төвхнөх хүртлээ 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэллэж байсан удаатай.
Түүхэн он цагийн нугачаанд тэнцэж босон хүнд бэрх зам бишгүй туулж байж Улаанбаатар хот өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн билээ.


















