Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай" тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны 11 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай" тогтоолыг баталлаа
"Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай" тогтоолыг баталлаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны 11 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улс уг тогтоолыг 1998 оноос эхлэн хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэн нийтийн зөвшилцлөөр батлуулж ирсэн бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад оруулж буй манай улсын хувь нэмэр юм.

“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолыг дэмжиж, нийт 29 улс хамтран зохиогчоор оролцсон байна.

Хуваалцах