Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 14-15-нд болно

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн 2025 оны гуравдугаар сарын 14-15-нд "Зууны шатар" клубын байранд явагдана.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 14-15-нд болно
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 14-15-нд болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн 2025 оны гуравдугаар сарын 14-15-нд "Зууны шатар" клубын байранд явагдана. Их, дээд сургуулийн баг тамирчдын нэрсийн мэдүүлгийг тэмцээний нэгдсэн зааврын дагуу МОСХ-ны емайл: dookhuuc@gmail.com, erdenetuya07@gmail.com хаягаар хүлээн авч байна.

Шатрын тэмцээний эх мэдүүлгийг онлайнаар ирүүлсэн мэдүүлэгтэй тулган мандатыг 2025 оны гуравдугаар сарын 12-ний өдрийн 11:00-13:00 цагт "Зууны шатар" клубын байранд МОСХ-ны мандатын ажлын хэсгээс олгож эхэлнэ. Шатрын оюутны УАШТ-ий техникийн зөвлөгөөнийг тухайн өдрийн 14:00 цагаас "Зууны шатар" клубын байранд МОСХ-ноос эрхлэн зохион байгуулна.

Тэмцээн ганцаарчилсан болон багийн төрлөөр болно. Нэг ИДС-иас эрэгтэй 5, эмэгтэй 3 хүртэл тамирчид оролцох бололцоотой. Багийн дүнг хамгийн өндөр оноо авсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй шатарчны хувийн төрөлд авсан онооны нийлбэр дүнгээр гаргана.

Хуваалцах