Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Монгол улсын санаачилсан тогтоол батлагдлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы 3 дугаар хорооны нэгдсэн хуралдаанаар манай улсаас санаачилсан "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь" тогтоолын төслийг энэ сарын 7-нд хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр буюу санал хураалтгүй батлав. Уг тогтоолд 72 улс хамтран зохиогчоор орсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол улсын санаачилсан тогтоол батлагдлаа
Монгол улсын санаачилсан тогтоол батлагдлаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы 3 дугаар хорооны нэгдсэн хуралдаанаар манай улсаас санаачилсан "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь" тогтоолын төслийг энэ сарын 7-нд хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр буюу санал хураалтгүй батлав. Уг тогтоолд 72 улс хамтран зохиогчоор орсон юм.

Манай улсын санаачлан авч явдаг тогтоолын дагуу хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гишүүн орнууд онцгойлон анхаарах, нийгмийн суурь үйлчилгээ авах, газар болон өв хөрөнгөө уламжлан авах эрхээр ижил тэгш хангахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авахыг уриалсан заалтыг тогтоолд тусгасан нь чухал ач холбогдолтой юм.


Гишүүн орнуудын дунд маргаан дэгдээдэг, олон жилийн турш нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байсан эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрхийн асуудлыг уг тогтоолд шинээр тусгаж, батлуулж чадсанд манай төлөөлөгчдийн үйл ажиллагааг сайшаан, гишүүн орнууд баяр хүргэлээ.


Нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрхийн асуудлаар гишүүн орнууд нэгдсэн байр суурьт хүрэхэд бэрхшээлтэй байдаг бөгөөд ялангуяа Араб болон Африкийн зарим орон дагаж мөрддөг шашин, соёлын улмаас уг асуудлыг НҮБ-ын тогтоол шийдвэрт тусгахаас зайлсхийж ирсэн. Дээрх асуудлыг анх удаа Ерөнхий Ассамблейн тогтоолд тусгуулж чадсан нь чухал амжилт юм.

Түлхүүр үг:НҮБ
Хуваалцах