Монгол Улсын шигшээ баг эхлээд Тажикстан Улсын шигшээ багтай тулна
“Катар-2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсгийн долоо дахь тоглолтыг манай улс хүлээн авах байсан. Гэвч цар тахлын улмаас УОК болон Биеийн Тамир, Спортын хорооны шийдвэрийн дагуу тус тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй болсон билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг Японы шигшээ багтай хийх тоглолт энэ сарын 30-нд Чиба хотын Фукуда Денши цэнгэлдэх хүрээлэнд болно.
“Катар-2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсгийн долоо дахь тоглолтыг манай улс хүлээн авах байсан. Гэвч цар тахлын улмаас УОК болон Биеийн Тамир, Спортын хорооны шийдвэрийн дагуу тус тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй болсон билээ.
Ингэснээр тус тоглолт Япон Улсын Чиба хотноо 20 мянган хүний суудалтай Фукуда Дэнши Аренад явагдахаар боллоо.
Тус тоглолтын өмнө Монгол Улсын шигшээ баг энэ сарын 25-нд Тажикстан Улсын шигшээ багийн талбайд зочлон тоглох юм.


















