Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгох төслийн удирдлагыг хүлээн авч уулзав
Европын Холбооны “Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх“ төслийн хүрээнд Төслийн ахлагч Хэнк дэ Паутай уулзалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Европын Холбооны “Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх“ төслийн хүрээнд Төслийн ахлагч Хэнк дэ Паутай уулзалт зохион байгууллаа.
Уг төслийн хүрээнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлагдах үед шаардлагатай сургалт арга зүйгээр хангаж дэмжлэг үзүүлэх, олон нийтэд сурталчлах ажлуудыг хамтран хэрэгжүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллах улсын байцаагч нарын чадавхийг дээшлүүлэх тал дээр санал солилцжээ.


















