Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монгол Улсын төлөө зүтгэе" үндэсний хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулав

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” Төрийн бус байгууллагаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын ахмад,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол Улсын төлөө зүтгэе" үндэсний хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулав
"Монгол Улсын төлөө зүтгэе" үндэсний хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” Төрийн бус байгууллагаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын ахмад, дунд залуу үеийн төлөөллийг гэр бүлийн хамт оролцуулж, эхчүүд эмэгтэйчүүдийн ажил, амьдралын ололт, амжилт, эх орныхоо төлөө гүйцэтгэсэн гавъяаг олон нийтэд таниулан сурталчлах, цэрэг, цагдаагийн гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Улсын Төлөө Зүтгэе” үндэсний хэмжээний үйл ажиллагааг 2019 оны тавдугаар сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөний их танхимд зохион байгуулав.

Энэ үйл ажиллагааны үеэр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагуудаас 9 эмэгтэйг шалгаруулан хүндэтгэл үзүүлж, алдаршуулллаа. Дотоодын цэргийн штабын Хүний нөөцийн ахлах офицер, ахмад Ц.Соронзонтунгалаг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Сургалтын туслах биеийн тамирын офицер, ахлах ахлагч Д.Баяр-Оюун нарын гэр бүл “Шилдгийн шилдэг гэр бүл”-ээр шалгарлаа.

Хуваалцах