Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Монгол Улсын үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Энэ өдөр ойн хүрээнд зохиогдох арга хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр
Монгол Улсын үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Энэ өдөр ойн хүрээнд зохиогдох арга хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна.

09.00 цагт: Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал гардуулах, дурсгалын зураг авахуулах /Төрийн ордны Их танхим/

11.00 цагт: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

11.30-12.00 цаг: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт /Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд/

11.40 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол /Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд/

12.00 цагт: Яам, агентлагууд АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэх

14.00 цагт: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан /Монгол бөхийн өргөөнд/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Хуваалцах