Монгол Улсын өрсөлдөх чадварын 2016-2017 оны зэрэглэлийг танилцуулна
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индексийн 2016-2017 оны тайлангийн дүнг маргааш дэлхий даяар танилцуулах гэж байна.
Мэдээллийн алба

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индексийн 2016-2017 оны тайлангийн дүнг маргааш дэлхий даяар танилцуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын түншээр 12 дахь жилдээ ажиллаж буй Нээлттэй нийгэм форум энэхүү тайланд багтдаг Монгол Улсын зэрэглэлийг маргааш зарлахаар болжээ.
Өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлох 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг. Тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэн өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг ажээ. Монгол Улс 2005 оноос энэхүү тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм.


















