Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулна
Дэлхийн эдийн засгийн форум нь өөрийн жил бүр эрхлэн гаргадаг "Өрсөлдөх чадварын индексийн 2014-2015 оны тайлангийн дүн"-г есдүгээрр сарын 3-нд дэлхий даяар танилцууллаа.
Мэдээллийн алба

Дэлхийн эдийн засгийн форум нь өөрийн жил бүр эрхлэн гаргадаг "Өрсөлдөх чадварын индексийн 2014-2015 оны тайлангийн дүн"-г есдүгээрр сарын 3-нд дэлхий даяар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын түншээр 10 дахь жилдээ ажиллаж буй "Нээлттэй нийгэм форум" энэхүү тайланд багтдаг Монгол Улсын зэрэглэлийг өнөөдөр танилцуулах ажээ.
Өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг байна. Монгол Улс 2005 оноос энэхүү тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм. Энэ удаад манай улсын зэрэглэл өмнө оныхоос бага зэрэг сайжирсан үзүүлэлттэй байгаа гэнэ.Энэхүү Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.30 цагаас "Монголньюс" мэдээллийн төвд болох юм.


















