Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын заан Д.Анар, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нар түрүүллээ

Харин ням гаригт болсон барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн хурц арслан М.Амарсанаа үзүүрлэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын заан Д.Анар, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нар түрүүллээ
Монгол Улсын заан Д.Анар, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нар түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн өргөөнд Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан хүндэтгэлийн 256 бөхийн барилдаан, мөн Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол Улсын начин Бэгзсүрэнгийн Цэнгэлсүрэнгийн нэрэмжит барилдаанд болов.

Эхний барилдаанд нь Монгол Улсын заан Д.Анар түрүүлж, улсын харцага Н.Золбоо үзүүрлэсэн бол их шөвөгт улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Д.Бат-Эрдэнэ нар шалгарсан юм. Харин дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын харцага Б.Бат-Өлзий, Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Чимэдвандан нар үлдэв.

Харин ням гаригт болсон барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн хурц арслан М.Амарсанаа үзүүрлэв.

Их шөвөгт аймгийн хурц арслан Ө.Батзул, аймгийн начин Л.Энхсаруул нар шалгарсан бол дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан С.Очирбат, У.Береке, цэргийн арслан Л.Отгонбаатар, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдсэн юм.

Хуваалцах