Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Монгол Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаан энэ сарын 8-нд болно

Тус барилдаан Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороонд болох бөгөөд үүнд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглох нь ээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаан энэ сарын 8-нд болно
Монгол Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаан энэ сарын 8-нд болно. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан болно.

Тус барилдаан Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороонд болох бөгөөд үүнд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглох нь ээ.

Хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 8-нд болох агаад түрүү бөх тав, үзүүрлэсэн нь гурав, их шөвөгт шалгарсныг тус бүр нэг сая төгрөгөөр байлах аж.

Зохион байгуулагчаар Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороо ажиллаж байгаа юм байна.

Хуваалцах