Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргалаа

Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн 3-р сарын 2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргалаа
Монгол Улсын Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газрын хуралдаанаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн гуравдугаар сарын 2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу гаргалаа.

-Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ 2-р сарын 6-хүртэл нэвтрүүлнэ.

-3-р сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.

-Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.

Хуваалцах