Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын Зэвсэгт хүчний Мото буудлагын батальон өнөөдөр БНӨСУ-ыг зорилоо

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Мото буудлагын батальон өнөөдөр тус улсыг зорилоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Зэвсэгт хүчний Мото буудлагын батальон өнөөдөр БНӨСУ-ыг зорилоо
Монгол Улсын Зэвсэгт хүчний Мото буудлагын батальон өнөөдөр БНӨСУ-ыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Мото буудлагын батальон өнөөдөр тус улсыг зорилоо. Цэргийн энэ багийн гүйцэтгэх үүрэг өмнөх багийнхнаас онцлог. Анх удаа бүтэн жилээр явахаас гадна хамгийн том бүрэлдэхүүн Өмнөд Судан улсыг зорьж байгаа юм.

Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий хилийн цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Энэ удаа илгээж байгаа цэргийн баг нь НҮБ-ын цэргийн хүчний бүх төрлийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн бүтээн байгуулалтад гар бие оролцох юм байна.

Одоо та бүхэн Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзоригийн ярианд анхаарлаа хандуулна уу.

Хуваалцах