Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол үндэсний бөхөөс дөрвөн Гавьяат цолтон мэндэллээ

Ардын хувьсгалын 105 жилийн ой Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол үндэсний бөхийн бүлээс дөрвөн гавьяат цолтон мэндэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол үндэсний бөхөөс дөрвөн Гавьяат цолтон мэндэллээ
Монгол үндэсний бөхөөс дөрвөн Гавьяат цолтон мэндэллээ. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын 105 жилийн ой Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол үндэсний бөхийн бүлээс дөрвөн гавьяат цолтон мэндэллээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын аварга С.Мөнхбат нар "Монгол Улсын Гавьяат тамирчин",

Ховд аймгийн Мөст сумын харьяат, Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч",

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Улсын тэргүүн тайлбарлагч Ц.Батнасан "Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн" цол тэмдгээр тус тус шагнагдлаа.

Мөн Монгол улсын харцага Т.Баасанхүү "Алтангадас" одонгоор шагнагджээ.

Хуваалцах