Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Унгар улсын эрдэмтэд чууллаа

Ойд зориулж, МУБИС-иас Унгарын ЭСЯ болон Унгар дахь “Монгол судлалын төв”-тэй хамтран, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Унгар улсын эрдэмтэд чууллаа
Монгол, Унгар улсын эрдэмтэд чууллаа. Зураг: МҮОНРТ

Европын орнууд дундаас Монголын тухай хамгийн их судалсан улсын тэргүүнд эгнээнд Унгарын эрдэмтдийн бүтээл туурвил ордог. Өнөөдөр Унгарын Монголч эрдэмтэд болон манай судлаачид хамтран хоёр улсын хамтын судалгааны хөгжил, чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулж, МУБИС-иас Унгарын ЭСЯ болон Унгар дахь “Монгол судлалын төв”-тэй хамтран, олон улсын энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм.

Унгар улсаас хамгийн анх Монголын тухай судалж, зохиол бүтээл туурвиж эхэлсэн эрдэмтэн бол Хар Дорж гэж манайханы нэрлэдэг Кара Дьёрд юм. Түүний хийж хэрэгжүүлсэн үйл хэрэг өнөөдөр хоёр улсын эрдэмтдийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаатай салшгүй холбоотой гэж өнөөдрийн хуралд оролцогсод тодотгож байна.

МУБИС Унгар судлалын ангитай болсон, мөн Монголын 70 оюутан энэ жил Унгар улсад явж суралцахаар мордсон, түр хугацаагаар хаагаад байсан Унгар улсын элчин сайдын яамыг эргэн сэргээсэн зэрэг олон түүхэн үйл явдлууд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд боллоо. Энэ удаагийн хурал ч мөн хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн бас нэг томоохон ажил болж байгааг судлаачид дүгнэж байна.

Хуваалцах