Монгол Унгарын бизнес форум болов
“Монгол Унгарын бизнес форум-2014” Унгарын Веспрем хотод энэ сарын 23-28-нд амжилттай зохион байгуулагдлаа. Шинэлэг арга барилаар зохиогдсон уг арга хэмжээг Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ, Монгол Унгарын “Global talk” ХХК хамтран зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Монгол Унгарын ажил хэрэгч хүмүүс таван өдрийн хугацаанд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын талаархи санал бодлоо солилцон туршлага солилцож, цаашид хамтран ажиллах чин эрмэлзэлтэй ажил хэрэгчээр чуулав. Бизнес форумын хугацаанд Дархан болон Веспрем хотуудын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдан, хоёр хот ээлжлэн төлөөлөгчид солилцох, холбогдох албадуудын хооронд харилцан туршлага солилцох ажил зохион байгуулж байхаар тохиролцсон байна.