Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монгол ур чадвар-2016" гагнуурын тэмцээн эхэллээ

“Монгол ур чадвар-2016” тэмцээний гагнуурын төрөл өнөөдөр эхэллээ. Сургуулиасаа шилдгээр шалгарч ирсэн 27 суралцагчийн нэг нь ирэх онд Монгол эх орноо төлөөлж Абу Дабигийн тэмцээнд оролцох учиртай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол ур чадвар-2016" гагнуурын тэмцээн эхэллээ
"Монгол ур чадвар-2016" гагнуурын тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Монгол ур чадвар-2016” тэмцээний гагнуурын төрөл өнөөдөр эхэллээ. Сургуулиасаа шилдгээр шалгарч ирсэн 27 суралцагчийн нэг нь ирэх онд Монгол эх орноо төлөөлж Абу Дабигийн тэмцээнд оролцох учиртай.

Манай улс 2017 онд "Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн"-д таван төрлөөр мэргэжилтнээ сойж байгаагийн нэг нь гагнуур юм. Хагас сарын өмнө мужааны төрөл нь болсон бол удахгүй сантехник, барилгын өрөг, цахилгаанчин мэргэжлийн ур чадварын тэмцээн болно.

Оролцогчид нийт гурван төрлийн гагнуураар ур чадвараа шалгуулна. Зохион байгуулагчдаас өгсөн материал бэлдэцийг гагнууртаа бэлтгэж цэвэрлэхээс ажил нь эхэлнэ. Улмаар хоолой юм уу хавтанг хэвтээ, босоо, хазгай тэнхлэгт эргүүлж гагнах, хөдөлгөхгүйгээр гагнах, таазны байрлалд гагнах зэргээр шүүгчдийн бэлдсэн зааврын дагуу даалгавраа гүйцэтгэх юм байна.

Тэмцээнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы хамтын ажиллагааны байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, Австралийн Засгийн газрын дэмжлэгийн байгууллага, Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг болон бусад байгууллага хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнд оролцогсдыг танилцуулъя:
1. Б.Булганбат, Шинэ үе МСҮТ
2. Б.Бямбацогт, Дархан МСҮТ
3. Х.Болдбат, Зүүнхараа ПТК
4. Ө.Даваажав, ШУТИС-МИС МСҮТ
5. Д.Нямрагчаа, Герман-Монголын МСҮТ
6. М.Төгөлдөр, Налайх МСҮТ
7. У.Буянхишиг, Дорноговь МСҮТ
8. Б.Пүрэвням, Тосонцэнгэл МСҮТ
9. П.Шинэхүү, Булган МСҮТ
10. Э.Мөнхсүлд, ҮУПК
11. Ц.Лхагва-Очир, МСПК
12. Ч.Сандагдорж, Сүхбаатар МСҮТ
13. Н.Гантөмөр, Зуун Мод МСҮТ
14. О.Намсрайжав, Завхан ПТК
15. П.Чулуунхүү, Заамар МСҮТ
16. О.Төгсөө, Дорнод МСҮТ
17. Э.Мөнх-Эрдэнэ, БПК
18. Д.Хүрэлбаатар, Сэлэнгэ МСҮТ
19. Ж.Жанлав-Ойдов, ТТДС
20. Э.Анхбаяр, Эрдэнэт МСҮТ
21. Б.Дорждэрэм, Архангай МСҮТ
22. Ц.Лхагва-Очир, Дархан-Өртөө ПТК
23. Б.Баттулга, Baz School
24. Б.Оюунболд, Дорнод ПТК
25. Э.Пүрэвсүрэн, Улаангом ПТК
26. Б.Шаравжамц, БТК
27. Ч.Сумъяадэлгэр, Өмнөговь ПТК

Хуваалцах