Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монгол ур чадвар-2025" уралдаан болно

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/200 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын дагуу Монгол-Солонгосын политехник коллежийн сургуулийн шатны ур чадварын уралдааны 2 дахь шалгаруулалт энэ сарын 11-ээс 13-ны өдрүүдэд з

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол ур чадвар-2025"  уралдаан болно
"Монгол ур чадвар-2025" уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/200 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын дагуу Монгол-Солонгосын политехник коллежийн сургуулийн шатны ур чадварын уралдааны 2 дахь шалгаруулалт энэ сарын 11-ээс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

“Монгол ур чадвар 2025” уралдааны сургуулийн шатыг Дэлхийн ур чадварын уралдааны стандарт жишгээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Монгол-Солонгосын политехник коллежийн ур чадварын уралдаанд 10 мэргэжлийн 105 суралцагч дараах мэргэжлийн чиглэлээр өрсөлдөнө.

  • Хэвлэлийн график дизайн, үйлдвэрлэл

  • Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ

  • Механик инженер-cad

  • Мод боловсруулах үйлдвэрийн технологи

  • Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар үйлчилгээ

  • Инженерийн байгууламж тоног төхөөрөмжийн засварчин

  • Гагнуур

  • Цахилгаан, сэргээгдэх эрчим хүч

  • Хөнгөн үйлдвэрийн технологи

  • Оёдол, хувцас дизайн мэргэжлийн ур чадвараар өрсөлдөж байна.

Хуваалцах