Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол уран бүтээлчдийн “Z.OE 41” цуврал Канад, Английн кино наадамд өрсөлдөнө

тус цуврал ирэх долдугаар сараас "Amazon Prime" платформд байршихаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол уран бүтээлчдийн “Z.OE 41” цуврал Канад, Английн кино наадамд өрсөлдөнө
Монгол уран бүтээлчдийн “Z.OE 41” цуврал Канад, Английн кино наадамд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

“ОTZ media”-ийн бүтээл Б.Энхтулга, Б.Оюунбаатар нар найруулж, З.Батхуягийн продюсерлосон “Z.OE 41” антологи цуврал Канад улсад зохион байгуулагддаг "Fantasia film festival" болон Англи улсын "First time filmmaker" гэсэн хоёр кино наадмын "Official selection" хэсэгт сонгогджээ.

Түүнчлэн тус цуврал ирэх долдугаар сараас "Amazon Prime" платформд байршихаар болжээ.

Сонирхуулахад, Антологи гэх үгийг 17 дугаар зуунд англи хэлэнд хэрэглэж эхэлсэн бөгөөд цэцгийн цуглуулга, нийлбэр багц гэсэн утгатай грек үгээс гаралтай аж. Толь бичигт шvлэг, өгvvллэг, эссэний цоморлог гэх утгаар ихэвчлэн тайлбарласан байдаг. Учир нь 1920-оод он хүртэл зөвхөн хэвлэмэл бүтээлд л ашиглаж байсан бол АНУ-д 1927 онд радиогийн антологи цуврал, 1932 оноос антологи кино, 1945 оноос телевизийн антологи цувралууд үзэгчдэд хүрч эхэлсэн аж.

Өнөөгийн ойлголтоор бол цуврал, улирал, анги, хэсэг тус бүрт өөр түүх, өөр дүрүүд агуулсан цаашлаад өөр төрөл, өнгө аяс агуулсан радио, телевиз эсвэл кино цувралыг антологи цуврал гэж тодорхойлдог юм байна.

“Z.OE 41” антологи цувралын хувьд нэгдүгээр бүлэг нь "Wish you were here", "Please come back", "How to spend your first night", "Back to the memories", "Bystander effect" нэртэй таван ангитай аж.

Хуваалцах