Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Японы хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтууд болов

Монголын мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Японы хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтууд болов
Монгол, Японы хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтууд болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын яамны Экспорт, олон улсын хамтын ажиллагаа хариуцсан газрын дарга, доктор Сүгинака Ацүши, Күмамото мужийн захирагч Такаши Кимүра нартай албан ёсны уулзалтууд хийлээ.

Монголын мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцав.

Тухайлбал, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, адуу, хонины махыг Япон Улсад экспортлох нөхцөл, шаардлагын талаар санал солилцжээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах