Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Японы парламентын харилцааг бэхжүүлэх шаардлагатай

Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Японы парламентын харилцааг бэхжүүлэх шаардлагатай
Монгол, Японы парламентын харилцааг бэхжүүлэх шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ошима өнөөг хүртэл 2 орны Засгийн газар болон ард түмэн хоорондын харилцаа холбоо чамлахааргүй түвшинд хүрч хөгжсөн ч парламентын түвшний харилцаа сул явж байгааг онцолж, Монголд айлчлах хүсэлтэй явдгаа ерөнхий сайдыг хүлээн авч уулзах үеэрээ илэрхийллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ноён Ошимаг Монгол Улсад тохиромжтой цагтаа айлчлахыг урилаа. Японы ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад 3 удаа айлчлаад байгаа нь 2 орны харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлоод ноён Ошима Монголд айлчилбал Японы парламентын төлөөлөгчдийн танхимын даргын хувиар Монгол Улсад хийх анхны айлчлал болж, 2 орны парламентын түвшний харилцаанд томоохон хувь нэмэр болохыг ч уулзалтын үеэр онцоллоо.

Хуваалцах