Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол залуугийн ялагч болсон “The Brain" шоу маргааш телевизээр гарна

Та бүхэн шоуг онлайнаар шууд үзэх боломжтой юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол залуугийн ялагч болсон “The Brain" шоу маргааш телевизээр гарна
Монгол залуугийн ялагч болсон “The Brain" шоу маргааш телевизээр гарна. Зураг: МҮОНРТ

Монголын Оюун ухааны академийн тамирчин, 2014 оны Ой тогтоолтын Өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх Хятадын телевизийн хамгийн том шоу болох "Бахархлын шоу" гэж нэрлэгддэг "The Brain"-д ялагч болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тухайн үед тус шоуг шууд дамжуулаагүй бөгөөд үйл явцыг бид цахим ертөнцөөс буюу тус тэмцээнийг үзэж байсан иргэдийн фэйсбүүк хуудаснаас эх сурвалж болгон мэдээлсэн. Тэгвэл тус шоуг маргааш орой 21:10 цагаас “Jiangsu” телевизээр гаргахаар болсон байна. Та бүхэн шоуг онлайнаар шууд үзэх боломжтой юм.

Хуваалцах