Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол залуус олон улсын кибер тэмцээнд багаараа гуравдугаар байрт шалгарчээ

Хятадын Шанхай хотноо энэ сарын 22-25-ны хооронд зохиогдсон “Экстримс-лэнд” контр-страйкийн олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид тэргүүлжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол залуус олон улсын кибер тэмцээнд багаараа гуравдугаар байрт шалгарчээ
Монгол залуус олон улсын кибер тэмцээнд багаараа гуравдугаар байрт шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Шанхай хотноо энэ сарын 22-25-ны хооронд зохиогдсон “Экстримс-лэнд” контр-страйкийн олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид тэргүүлжээ. Энэ талаар joindota.com болон dailydot сайтууд мэдээлж байна.

Нийтдээ 100 сая ам.долларын шагналын сан бүхий тэмцээнд Монголын “TheMongolz “ нэртэй баг амжилттай оролцож, багийн дүнгээр 3-р байрт орсон байна. Олон улсын кибер тэмцээнд Азийн улс орнуудаас 16 шилдэг баг оролцож, оюун ухаан авхаалж самбаагаа уралдуулжээ. Тэмцээнд Хятадын “Кибер-Зэн” баг тэргүүлж, 40 мянган долларын шагналын эзэд болсон бол 2-р байрт “Ренегэйдс” баг орж, 20 мянган доллар хүртсэн байна.

Тэгвэл Монголын TheMongolz болон Сингапурын Дрийм-скейп багууд тэмцээний 3-р байрыг эзэлж, тус бүр 8 мянган долларын шагнал хүртжээ. Шанхайн тэмцээнд Монголын багийн ахлагч Энхтайваны Лхагва оролцож амжаагүй нь багийн амжилтад ихээхэн нөлөөлсөн гэдгийг багийн бусад гишүүн нь ярьсан байна. Багийн ахлагч нь Америкийн багийн урилгаар Эрх чөлөөний орныг зорьж, тэнд Хойд Америкийн тэмцээнд оролцож байгаа аж.

Хуваалцах