Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол залуус Солонгосын аялал жуулчлалын сурталчилгааны шинэ дүр төрхийг илэрхийлж байна

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: БНСУ-аас манай сурвалжлагч Э.Ижилболд Монгол залуус Солонгосын аялал жуулчлалын сурталчилгааны нүүр царай болсон тухай мэдээг ирүүллээ. Сүүлийн үед БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Хөдөө аж ахуйг дэмжих төвөөс орон нутгийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол залуус Солонгосын аялал жуулчлалын сурталчилгааны шинэ дүр төрхийг илэрхийлж байна
Монгол залуус Солонгосын аялал жуулчлалын сурталчилгааны шинэ дүр төрхийг илэрхийлж байна. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: БНСУ-аас манай сурвалжлагч Э.Ижилболд Монгол залуус Солонгосын аялал жуулчлалын сурталчилгааны нүүр царай болсон тухай мэдээг ирүүллээ. Сүүлийн үед БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Хөдөө аж ахуйг дэмжих төвөөс орон нутгийн аялалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарлаа хандуулж байна. Орон нутгийн аялалыг хөгжүүлэхийн тулд Солонгост амьдардаг гадаад иргэдийг сонгон шалгаруулж хөдөө орон нутаг, газар тариагаа сурталчлах нүүр царайгаа болгож байгаа юм.

Ингэснээр цахим орчинг ашиглан дэлхийн улс орнуудад Солонгос орны хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг сурталчлах боломжтой болж байгаа юм. Энэ удаа БНСУ-ын хөдөө орон нутаг, газар тариаланг сурталчлахаар 13 орны 20 залуу шалгаран үлдсэний дотроос манай улсын 3 иргэн тэнцсэн байна. 2019 оны байдлаар БНСУ 17 сая 500 мянган жуулчин хүлээн авсан байна.

Жил ирэх тусам Солонгос Улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсээр байна. Судалгаанаас авч үзэх юм бол жуулчид ихэнх цагаа Сөүл хотод өнгөрүүлдэг байна./2020.07.17/

Хуваалцах