Монгол залуусын бүтээлийг Энэтхэгийн төлөөлөгчид сая доллараар үнэлжээ
Цаг эсвэл он, сараа харах гэж утас руугаа шагайх бүртээ шинэ, сонирхолтой мэдээ авч байх боломжтой ухаалаг утасны аппликейшнийг монгол залуус зохион бүтээжээ.
Мэдээллийн алба

Цаг эсвэл он, сараа харах гэж утас руугаа шагайх бүртээ шинэ, сонирхолтой мэдээ авч байх боломжтой ухаалаг утасны аппликейшнийг монгол залуус зохион бүтээжээ. Тэд бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд гаргах гэсэн боловч бүтээлийг нь хөгжүүлэх хамтрагч, дэмжлэг олдоогүй учраас Энэтхэгийн төлөөллүүдтэй хамтран бүтээгдэхүүнээ Сингапурын зах зээлд гаргахаар болжээ.
“Dream rewards” аппликейшнийг ашигласнаар мэдээлэл түгээхээс гадна хэрэглэгчдээс судалгаа авах боломжтой юм байна. Хамгийн сонирхолтой нь тус аппликейшнийг ашигласныхаа төлөө хэрэглэгч мөнгө төлдөг биш урамшуулал авдаг байхаар программчилж өгснийг системийн мэргэжилтэн С.Тамир тайлбарлалаа.
Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс үзээрэй.


















