Монгол зураачид олон улсын шагналд нэр дэвшлээ
Монголын уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Номин нарыг "Паралел Контемпорари Арт" олон улсын байгууллагаас "Прудейншл Ай" хэмээх олон улсын шагналд нэр дэвшүүлжээ. Ази тивд нэн орчин үеийн урлагийг хөгжүүлэх, дэмжихэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн, энэ шагналыг шинээр гарч ирж буй авъяаслаг залуу уран
Мэдээллийн алба

Зураач Б.Баатарзориг, Б.Номин нарыг "Паралел Контемпорари Арт" олон улсын байгууллагаас "Прудейншл Ай" олон улсын шагналд нэр дэвшүүлжээ.
Ази тивд нэн орчин үеийн урлагийг хөгжүүлэх, дэмжихэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн, энэ шагналыг шинээр гарч ирж буй авъяаслаг залуу уран бүтээлчдэд инстоляц, уран зураг, фото зураг, уран баримал, дижитал арт гэсэн төрлүүдээр олгодог байна.
Олон улсад танигдсан 10 эрхмээс бүрдсэн шүүгчийн баг нэрд дэвшсэн уран бүтээлчдээс нийт 20 хүнийг сонгож Сингапурын Сантек Ситид хамтарсан үзэсгэлэнг нь гаргах юм байна. Түүнчлэн үзэсгэлэнгээс хамгийн шилдэг бүтээл, бүтээлчийг шалгаруулдаг байна.


















