Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөв
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар тэргүүтэй ЭСЯ-ны ажилтнууд, Бээжин дэх Монголын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Ардын их хурлын төлөөлөгчдийн дэд дарга, Худалдааны танхимын дарга хатагтай У Фэнин, Жанчхүү хотын дэд дарг
Мэдээллийн алба

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар тэргүүтэй ЭСЯ-ны ажилтнууд, Бээжин дэх Монголын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Ардын их хурлын төлөөлөгчдийн дэд дарга, Худалдааны танхимын дарга хатагтай У Фэнин, Жанчхүү хотын дэд дарга Жоу Лиминь, Жанбэй сяний Ардын Засгийн газрын орлогч дарга Гуо Жиминь зэрэг Жанчхүү хотын орон нутгийн удирдлагууд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Жанбэй сянь дахь Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.


















