Монголбанк 12 сая ам.доллар худалдаж авлаа
Өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ирүүлсэн 2212.00-2234.00 төгрөгийн ханшаар 2,7 сая ам.доллар худалдан авах, 2230.00-2237.00 төгрөгийн
Мэдээллийн алба

Өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ирүүлсэн 2212.00-2234.00 төгрөгийн ханшаар 2,7 сая ам.доллар худалдан авах, 2230.00-2237.00 төгрөгийн ханшаар 12.8 сая ам.доллар худалдах, 330.00 төгрөгийн ханшаар 1.7 сая юань худалдан авах саналуудыг ирүүлсэн бөгөөд Монголбанк 2230.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 12.0 сая ам.доллар худалдаж авлаа.
Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 68.4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ.


















