Монголбанк ЦЕГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр нар өнөөдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Монгол Улсад олон улсын төлбөрийн карт ашиглан үйлдэж болзошгүй залиланмэхлэх гүйлгээнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэл солилцох санг үүсгэж хамтран ажиллах зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.
Санамж бичиг байгуулснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулж, хууль бус гүйлгээг Эрүүгийн цагдаагийн газар болон банкуудтай хамтран таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож ажиллах юм.





















