Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа

Сүүлийн үед Монголбанкийг тавин мянган төгрөгийн тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж байгаа тухай мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа
Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед Монголбанкийг тавин мянган төгрөгийн тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж байгаа тухай мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж байсан ч ташаа мэдээлэл дахин газар авч, улмаар тавин мянгатын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг санаатай байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна.

УИХ холбогдох бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаснаар Монголбанк нь Төв банк (Монголбанк) –ны тухай хуулийн холбогдох заалтын дагуу шинэ төрлийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргадаг. Иймд иргэд та бүхнийг хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв

Хуваалцах