Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-гийн Ази номхон далайн газрын захирлыг хүлээн авч уулзав

2019 оны 07-р сарын 01-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан газар, хэлтсийн захирлуудын хамт Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн Ази номхон далайн газрын захирал ноён Ча

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-гийн Ази номхон далайн газрын захирлыг хүлээн авч уулзав
Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-гийн Ази номхон далайн газрын захирлыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

2019 оны 07-р сарын 01-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан газар, хэлтсийн захирлуудын хамт Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн Ази номхон далайн газрын захирал ноён Чанён Риг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол Улсад зочилж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон цаашдын сорилтуудын талаар санал солилцлоо. Ноён Чанён Ригийн зүгээс ОУВС-аас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч эдийн засгийн тоон үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч байгааг тэмдэглээд, цаашид хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхийн тулд дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Хуваалцах