Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Монголбанкны Ерөнхийлөгчийг огцрох хүсэлтээ өгөх ёстой гэв

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд ирэх 2015 оны Мөнгөний бодлогыг танилцуулах үеэр “Би ханшийг хариуцахгүй” хэмээн мэдэгдсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголбанкны Ерөнхийлөгчийг огцрох хүсэлтээ өгөх ёстой гэв
Монголбанкны Ерөнхийлөгчийг огцрох хүсэлтээ өгөх ёстой гэв. Зураг: МҮОНРТ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд ирэх 2015 оны Мөнгөний бодлогыг танилцуулах үеэр “Би ханшийг хариуцахгүй” хэмээн мэдэгдсэн.

Түүний энэхүү мэдэгдлийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Ц.Даваасүрэн нар хариуцлагагүй мэдэгдэл гаргасан хэмээлээ. Тэдний хэлснээр Монголбанкны Ерөнхийлөгчийн чиг үүрэгт ханшийг тогтвортой байлгах заалт байдаг аж. Тиймээс хариуцлагагүй мэдэгдэл гаргасан Монголбанкны Ерөнхийлөгчийг өөрөө огцрох хүсэлтээ өгөх ёстой хэмээн үзэж байгаа ажээ.

УИХ дахь бие даагч гишүүд өмнө нь Монголбанкны Ерөнхийлөгч болон удирдлагуудаас УИХ дээр мэдээлэл сонсохыг хүссэн боловч УИХ-ын дарга зөвшөөрөөгүй, тиймээс энэ долоо хоногт дахин энэ хүсэлтээ тавина гэв.

Хуваалцах