Монголбанкны хяналтын зөвлөл хуралдлаа
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 12-нд болов. Хурлаар I) Монголбанкны дотоод аудит ба эрсдэл, валютын улсын нөөцийн удирдлагын талаар зөвлөлийн гишүүн Л.Ариунаагийн илтгэлийг
Мэдээллийн алба

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2017 оны дөрөвдүгээрсарын 12-нд болов. Хурлаар I) Монголбанкны дотоод аудит ба эрсдэл, валютын улсын нөөцийн удирдлагын талаар зөвлөлийн гишүүн Л.Ариунаагийн илтгэлийг сонсож, засаглалын эрсдэлийн үнэлгээ хийх, гадаад өр зээлийн дарамтыг хөнгөвчлөх, зардлыг багасгах талаар Монголбанкинд зөвлөмж өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн тус хурлаар Хяналтын зөвлөлийн 2017 оныүйлажиллагаанытөлөвлөгөө болон гишүүдийн ажил үүргийг шинэчлэн баталлаа. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, бүтцийн тогтолцоог боловсронгуй болгох, Монголбанк, банкны системийн ашиг алдагдал, төлбөрийн тэнцэл, өр авлагын асуудалд онцгойлон анхаарч, Монголбанк болон холбогдох талуудтай илүүтэй хамтран ажиллахын чухлыг Хяналтын зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр онцлон тэмдэглэв.
Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу Монголбанк дээр 2017 оны 3 дугаар сарын сүүл, 4 сарын эхээр ажилласан ОУВС-ийн ажлын хэсгийн гишүүдийн Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх дүгнэлт, саналыг танилцуулав гэж Монголбанкнаас мэдээллээ.


















