Монголчууд амны хаалтыг дотооддоо үйлдвэрлэж байна
Монголчууд энгийн даавуун биш, хэд хэдэн давхар шүүлтүүртэй, утаатай, тоожилттой аль ч нөхцөлд хэрэглэх боломжтой амны хаалтыг хийж байна.
Мэдээллийн алба

Монголчууд энгийн даавуун биш, хэд хэдэн давхар шүүлтүүртэй, утаатай, тоожилттой аль ч нөхцөлд хэрэглэх боломжтой амны хаалтыг хийж байна. Утаа ихтэй улирал, эсвэл тоосжилттой ажлын орчинд зүүж хэрэглэх тусгай шүүлтүүртэй амны хаалтыг монголчууд үйлдвэрлэж байна. Агаарын бохирдол, тоосжилтоос хамгаалахаас гадна элдэв үнэртэй орчинд ч ажиллах боломж олгох сүүлийн загвартайгаа нийлээд “ЭРБУБ” ХХК 10 гаруй төрлийн амны хаалт гаргаж байна.
Арав 10 гаруй шат дамжлагаар дамжиж байж нэг амны хаалт бэлэн болно. Гэхдээ нэг ажилтан энэ бүх дамжлагууд дээр ажиллаж сурсан, туршлагатай. Эсгүүрийг нь ч гаргана. Эд хэрэгсэл, тоноглолыг нь ч хадаж тогтоодог юм байна. Амны хаалт үйлдвэрлээд жил орчим болж байгаа "ЭРБУБ" компани бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэхээр судалгаагаа хийж эхэлжээ. Тэд шүүлтүүрийг нь солиод, угаагаад хэрэглэж болдог даавуун амны хаалтыг үйлдвэрлэхээр зэхэж буй юм байна.


















