Монголчууд аяллын мэдээлэл авах боломжтой боллоо
Өчигдөр буюу Даваа гарагт Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төвийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Нийслэлий
Мэдээллийн алба

Өчигдөр буюу Даваа гарагт Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төвийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга болон ССАЖЯ-ны төлөөлөгчид, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцсон юм.
Тус төв нь Монгол улсад ирсэн гадаад, дотоодын жуулчдад аялал жуулчлалын бүх төрлийн мэдээлэл өгөх, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, хотын аяллын маршрутыг танилцуулах, аялал жуулчлалын байгууллагуудыг сурталчилах, жуулчидтай холбох гүүр нь болох бөгөөд гадаадын төдийгүй дотоодын жуулчид, гадаадад аялах Монгол иргэдэд аяллын мэдээлэл, зөвлөгөө өгч, шаардлагатай үед тусламж үзүүлнэ.
Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв нь 40 хүний багтаамжтай иж бүрэн сургалтын танхимтай бөгөөд нийслэл хотын жуулчны үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудыг бүх шатны сургалтанд хамруулах, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулна.
Мөн жуулчдад зориулсан лавлах утас ажиллах бөгөөд халаасны хулгай, хэрэг зөрчил, үйлчилгээний байгууллагуудын талаархи санал гомдлыг шуурхай хүлээн авч хариуцах байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх юм.
Төвийн гадна засвар тохижилт нь аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн, үзмэрүүдийг сурталчлах, жуулчдад хүргэхэд чиглэсэн аж.


















