Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Монголчууд БНХАУ-тай хиллэдэг найман боомтоор тээвэрлэлт хийх боломжтой

Монгол Улс урд болоод хойд хөрштэй 23 боомтоор хиллэдэг.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголчууд БНХАУ-тай хиллэдэг найман боомтоор тээвэрлэлт хийх боломжтой
Монголчууд БНХАУ-тай хиллэдэг найман боомтоор тээвэрлэлт хийх боломжтой. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улс урд болоод хойд хөрштэй 23 боомтоор хиллэдэг. Тэдний 13 нь БНХАУ-тай хиллэж байна. Өнөөдрийн байдлаар урд хөрштэй хиллэдэг 4 боомт түр хаагдсан бол найман боомт ажиллаж байна. Манай улсын иргэд найман боомтоор ачаа бараагаа тээвэрлэх боломжтой. Гэвч олонх нь Замын-Үүдийн боомтоор үйлчлүүлж, бөөгнөрөл үүсгэдэг.

Хэрэв бичиг баримт нь бүрэн, хуулийн хүрээнд тээвэрлэлт хийх юм бол бүх төрлийн барааг урд хөрштэй хиллэдэг боомтууд хил нэвтрүүлэх боломжтойг мэргэжлийнхэн хэллээ.

Хуваалцах