Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Монголчууд дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийн жагсаалтын дөрөвт бичигдэв

CNN агентлаг дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийг тодруулахад Монгол улс дөрөвдүгээрт бичигджээ. Бразилчууд хөлбөмбөг багт наадмаараа, Сингапурчууд соёлч сахилга баттай байдлаараа, Ямайкачууд хурдан гүйдэг спортлогоороо шалгарсан бол Монголчууд амьдрах ба хөрвөх чадвар, ген сайтайгаараа шалгарчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголчууд дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийн жагсаалтын дөрөвт бичигдэв
Монголчууд дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийн жагсаалтын дөрөвт бичигдэв. Зураг: МҮОНРТ

CNN агентлаг дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийг тодруулахад Монгол улс дөрөвдүгээрт бичигджээ. Бразилчууд хөлбөмбөг багт наадмаараа, Сингапурчууд соёлч сахилга баттай байдлаараа, Ямайкачууд хурдан гүйдэг спортлогоороо шалгарсан бол Монголчууд амьдрах ба хөрвөх чадвар, ген сайтайгаараа шалгарчээ.

250 шахам улс орнуудын дундаас “чимээгүй нууцлаг” гэж тодорхойлогдон 4-р байранд жагссан Монголчуудын талаар тэд ийнхүү тайлбарласан байна.

“Ямар нэгэн зүйлд баригддаггүй, ямар ч нөхцөлд ер бусын тайван байж чаддаг зан чанар, нүүдэлчин ахуй, хөөмэй болон Монгол гэр зэрэг гайхалтай шинж чанаруудтай чимээгүй нууцлаг бөгөөд гутал, хүрэм, малгай гээд бүх зүйлээ үслэг арьсаар хийдэг энэ ер бусын сүр жавхлантай хүмүүсийг нууцлаг түүх нь бүр ч чимдэг, бүргэдийг гэрийн тэжээмэл амьтан болгож чадах хэн байна" хэмээн бичжээ.

Хуваалцах