Монголчууд Казахстанд гэмт хэрэг үйлдэж байна
Орос улсын дараа Казахстан ч бас цагаачдад хандах хандлагаа эрс өөрчилж байна. Тус улсад амьдардаг гадаадынхнаас хамгийн их гэмт хэрэг үйлддэг хүмүүсийн тоонд монголчуудыг нэрлэжээ.
Мэдээллийн алба

Орос улсын дараа Казахстан ч бас цагаачдад хандах хандлагаа эрс өөрчилж байна. Тус улсад амьдардаг гадаадынхнаас хамгийн их гэмт хэрэг үйлддэг хүмүүсийн тоонд монголчуудыг нэрлэжээ.
Казахстан дахь гадаадын иргэд 39 гэмт хэрэг үйлдсэний ихэнхийг Орос, Монгол, Узбекистаны иргэд үйлдсэн гэнэ.
Казахстаны зөвхөн Акмолин мужид л гэхэд Цагаачлалын хуулийг зөрчсөний төлөө энэ оны эхнээс 28 сая тенгегийн торгууль тавьжээ.
Мужийн Дотоод хэргийн департаментын хэвлэлийн алба “Цагаачлалын хуулийг зөрчсөн гадаадын 2061 иргэнийг баривчилснаас 1617-ыг торгож, 26-г нь Казахстанаас хөөж гаргасан” хэмээн мэдэгдэв.
Энэ үеэр нийт 63 ажил олгогч болон 3.7 мянган иргэнд захиргааны шийтгэл ногдуулсан байна.


















