Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголчууд цахилгаан машины батерейг үйлдвэрлэх боломжтой

Цахилгаан машины батерейнд агуулагддаг хар тугалгыг литигээр орлуулсан инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтэн нээсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголчууд цахилгаан машины батерейг үйлдвэрлэх боломжтой
Монголчууд цахилгаан машины батерейг үйлдвэрлэх боломжтой. Зураг: МҮОНРТ

Цахилгаан машины батерейнд агуулагддаг хар тугалгыг литигээр орлуулсан инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтэн нээсэн байна. Түүний бүтээсэн батерей байгаль орчин, хүний биед сөрөг нөлөө багатай. Цэнэгээ хурдан авч, удаан алддаг зэрэг олон давуу талтай гэж Бээжингийн их сургуулийн профессор Н.Чулуу ярилаа.

Мөн тэрбээр “Миний хувьд Хятадад өссөн Монгол цустай хүн. Тиймээс би өөрийн шинэ бүтээлээ монголчуудын нэрээр дэлхийд гаргахыг хүсч байна. Хүн бүр эко хэрэглээг эрхэмлэх болсон энэ үед, Монгол эрдэмтэдтэй хамтарч энэхүү бүтээлээ улам сайжруулна. Монголчууд бидний хувьд цахилгаан машины зүрх болсон батерейг эх орондоо үйлдвэрлэх цаг ч ойрхон байна” гэлээ.

Хуваалцах