Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголчууд өвлийн улиралд өөх тосоо иддэг л байх хэрэгтэй

Хүний биеийн дотоод организм хүчиллэг болон шүлтлэг орчноор өдөр бүр ээлжлэн солигдож байдаг. Байгалийн цагаар өглөө 09 цагт хүчиллэг орчин хамгийн дээд цэгтээ хүрнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Монголчууд өвлийн улиралд өөх тосоо иддэг л байх хэрэгтэй
Монголчууд өвлийн улиралд өөх тосоо иддэг л байх хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Хүний биеийн дотоод организм хүчиллэг болон шүлтлэг орчноор өдөр бүр ээлжлэн солигдож байдаг. Байгалийн цагаар өглөө 09 цагт хүчиллэг орчин хамгийн дээд цэгтээ хүрнэ. Энэ үед идсэн мах ногоо, хүнд хөнгөн хоолнууд бараг 100 хувь шингэж организмд тэжээл болон хүрнэ.

Харин оройны 21 цагт шүлтлэг орчин дээд цэгтээ байх тул энэ үед идсэн хоол шингэхгүй, хоол боловсруулах системийн дотор хадгалагдаж, муудаж, илжирч ялзрах, үүнээсээ улбаалаад хорт хий бодис ялгарах гээд процесс явагдах болно. Ийм байдал олонтаа давтагдвал “өвчин” үүсэх нэг нөхцөл бүрдэнэ. Иймээс ардын сургаальд өглөөний, өдрийн, оройны хоолыг хэн хэнд өг гэдэг билээ нэг үг байдгийг санах хэрэгтэй юм.

Мөн нар жаргаж, харанхуй бүрхэхийн цагт дэлхийн нөгөө хагаст наран мандаж илч туяагаа гийгүүлж байдаг. Нартай байх хагаст тусах нарны гэрлээс эрчим хүч энергиүд дэлхийн газрын хөрсийг нэвтлэн шороо, ус, галаар шүүгдсээр хүн амьтан, ургамалд нэн ашигтай хронал гэгч цэвэр энерги болон харанхуй тал руугаа нэвтрэн гарч байдаг.

Энэ хронал энерги нь хүний биеийн дархлалыг дэмжих гол эх булаг болдог. Хронал нь харанхуй талд буй хүн амьтанд зөвхөн тайван амарч, хэвтэж байгаа, оюун санаа нь элдэв зүйлд сатаараагүй амгалан организм руу шингэж ордог гэвэл та битгий гайхаарай.

ТВ, компьютер, ном сонин, тоглоом наадгай, яриа хөөрөө болж байгаа бие рүү ордоггүйдээ биш, тийм үед амраагүй байгаа биед хэрэгтэй эрч хүчийг нөхөхөд зарцуулагдаад жинхэнэ дархлалыг дэмжих үүрэг нь өөрчлөгдчихнө гэсэн үг.

Дээрээс нь нэмж хоолны талаар товч хэлэхэд, Монгол хүний организм бусад орны хүмүүсээс өөр. Монгол хүний организм өвлийн улиралд халуун нь буюу илч нь гаднаа гарч хүйтэн нь дотроо хургадаг. Ийм үед махтай тостой хүнд хоол хэрэглэж дотор эрхтнээ илчийг авахуулж байх ёстой. Хүйтэн цагаар цагаан хоол ногоо будаагаар хооллоход дотор хүйтнийг өөгшүүлж, ходоод бөөрний илчийг алдагдуулж, хүнд өвчин болдог.

Зуны халуун улиралд биеийн халуун дотогш орж, хүйтэн сэрүүн нь гадагшилж арьсан дээр гардаг. Энэ үед мах өөхтэй хүнд хоол идвэл халуун дээр халуун илчийг нэмж, дотор организм өмхийрч муудах, хордох болно. Зуны улиралд цагаан идээ голлон хэрэглэж ирсэн буурлуудын маань үг, үйлдэл бүр нь амьдралын философи юм.

Цөс ихтэй монгол хүнийг цөс багатай халуун дулаан орны хүмүүсийн заасан судласан амьдралын хэмнэлээр бүү шахагтун.
Тэр харийнхан Vegetarian бүр вегон байг. Монголчууд маань өвөлдөө өөх тосоо иддэг л байх хэрэгтэй.
Өнөө цагийн монголчууд шөнийн нэг, хоёр цаг хүртэл унтахгүй, шүлтлэг ханасан бие рүүгээ хоол чихэж, өглөө эрт босохгүй, хүчлээр ханасан организмаа хооллохгүй унтаж, ходоод гэдсээ хоосон өлөн байлгаж хүчлээр түлж байна.

Мөн шөнийн сайхан энергийг хэзээ ч авахгүй амьдраад, дархлалгүй болж харшлын үүр болж байна.
Өөх идэхгүй, өөх тосыг задлах ёстой цөсний ажиллагааг зогсоож, цөсөө өтгөрүүлж, чулуутай болгож байна.
Дээрээс нь хөдөлгөөн нь хязгаарлагдчихсан цаг үе. Яаж эрүүл амьдрах вэ дээ.

"Эрүүл аз жаргалтай амьдрах ухаан" сургалт, судалгааны төвийн багш Д.Цэцэгжаргал

Хуваалцах