Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголчуудын дунд цус ойртолт их байна

Дээхнэ үед цус ойртолт 8-9 дэх үеийн хамаатан садан худ ураг боллоо гэдэг байсан мэдээлэл өнөөдөр 3, 4 дэх үерүүгээ орсон талаарх судалгаа Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, А

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголчуудын дунд цус ойртолт их байна
Монголчуудын дунд цус ойртолт их байна. Зураг: МҮОНРТ

Дээхнэ үед цус ойртолт 8-9 дэх үеийн хамаатан садан худ ураг боллоо гэдэг байсан мэдээлэл өнөөдөр 3, 4 дэх үерүүгээ орсон талаарх судалгаа Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвүүдийн судалгаанд дурдагдсан байна. Тодруулбал 2005-2009 онд хүн амд бүртгэгдсэн төрөлхийн хөгжлийн гажгийг цус ойртолттой холбоотой эсэхийг судлахад 97 хувь нь шууд цус ойртолтоос болсныг тогтоожээ. Шууд гэдэг нь цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэрлэж байна гэсэн үг юм. Есөн үеэ мэдэхгүй бидний цус ойртолтын түвшинг генетик тогтоцын аргаар тооцоолж гаргасан судалгаа байна. Гэтэл генетик шинжилгээгээр 9 үе дотроо худ ураг болж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үзүүлэлт болж байгаа юм. Мэдээний дэлгэрэнгүйг “Хурд” агентлаг мэдээлнэ.

Хуваалцах