Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголчуудын энгийн хэрнээ хамгийн хүчтэй зэвсэг

Монголын морин цэрэг бүхэн бугуйл авч явдаг, түүнийгээ чадварлаг хэрэглэж байсныг Европийн цөөн бус жуулчин үзэж, харснаа тэмдэглэн үлдээсэн байдаг.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголчуудын энгийн хэрнээ хамгийн хүчтэй зэвсэг
Монголчуудын энгийн хэрнээ хамгийн хүчтэй зэвсэг. Зураг: МҮОНРТ

Монголын морин цэрэг бүхэн бугуйл авч явдаг, түүнийгээ чадварлаг хэрэглэж байсныг Европийн цөөн бус жуулчин үзэж, харснаа тэмдэглэн үлдээсэн байдаг.

Тэгвэл энэ зэвсгийг хуучин монгол бичгээр «ураха» гэж бичдэг. Баруун Монголд бугуйл, Ойрад монголд цалам, гэж хэлэлцдэгээс орос хэлнээ эртний хэлбэрээр«аракан»(уракан) гэж хэвшжээ. Бугуйл бол малчдын ахуйн ердийн хэрэгслийн хувьд нэн эртний гаралтай юм.

Индианчууд Берлиний хоолойгоор дамжин Америк тивд суурьшихдаа бугуйл авч явсныг үзэхэд лав 12000 жилийн настай гэж болно.

Морь малаа барихад хэрэглэдэг болохоор эртний монголчууд бугуйл (ураха буюу урхи)-тай байжээ.

Бат хааны морин цэргийн бугуйлын тухай өрнө дахины судар бичигт цөөнгүй мэдээ байдаг бөгөөд адууны сүүлээр томсон хялгасан бугуйл буюу “арката түрэмгий гогцоо” өрсөлдөгчийнх ньхувьд хамгийн санамсаргүй дайралт болдог тул явганцэрэг бол чирэгдэж, морьт рыцарь аваас унаа зэвсгээсээ салж олзлогдсоноор төгсгөл болдог гэжээ.

Хуваалцах