Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монголчуудын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа"-г хийж байна

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, эрдэмтдээс бүрдсэн баг "Монголчуудын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа" хийж эхэлсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монголчуудын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа"-г хийж байна
"Монголчуудын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа"-г хийж байна. Зураг: МҮОНРТ

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, эрдэмтдээс бүрдсэн баг "Монголчуудын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа" хийж эхэлсэн байна. Дэлхийн улс орнуудын хувьд иргэд нь нийтээрээ хүлээн зөвшөөрсөн оюун санааны буюу материаллаг бус үнэт зүйлтэй, энэ итгэл үнэмшилдээ тулгуурлан хөгжлийн замаа тодорхойлдог байна. Харин бидний хувьд соёлын үнэт зүйлээ хэрхэн тодорхойлох нь ойлгомжгүй явж иржээ.

Эхлэл шатандаа явж байгаа судалгааны ажилдаа эрдэмтдийн саналыг тусгах зорилгоор өнөөдөр хэлэлцүүлэг хийлээ. Олон улсын аргачлалын дагуу явуулж байгаа судалгааны талаар СЭЗДС-ийн Үнэт зүйлийн судалгааны багийн ахлагч н.Түвшинзаяа ингэж ярьж байна.

Үнэт зүйлийн судалгааны багийнхан 4000 хүнийг хамруулж судалгаагаа явуулах аж. Тэд одоогоор 2000 хүнээс судалгаа аваад байгаа юм.

Хуваалцах